Санал асуулгын дүнг хүчингүйд тооцож байна

img

Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурсигийн бүрэн эрхийг өргөжүүлэхтэй холбоотойгоор энэ сарын 15-ны өдөр тус улсад бүх нийтийн санал асуулга  явуулсан. Олон мянган хүн Тахрирын талбайд цугларч Мурсигийн бүрэн эрхийг нэмэгдүүлэхийн эсрэг бослого гаргасан боловч санал асуулга явагдсан. Харин санал асуулгын урьдчилсан дүнд иргэд эсэргүүцэлтэй хандаж байсан. Харин өнөөдөр санал асуулгын дүнг албан ёсоор зарласан ч энэ санал асуулгыг хүчингүйд тооцохоо сөрөг хүчнийхэн мэдэгдлээ. Санал асуулгаар нийт санал өгсөн хүмүүсийн 60 хувь нь Мурсиг дэмжсэнд сөрөг хүчнийхэн шүүмжлэлтэй хандаж улмаар луйвар орсон байна хэмээн мэдэгдэж байгаа. Энэ санал асуулга  явагдснаас хойш арав хоногийн дараа дүнг зарлаж байгаа нь яахын аргагүй луйвар орсныг батлаж байна гэж үзэж байгаа юм. Санал асуулгын дүн ийм таагүй гарч байгаад зөвхөн иргэд эсэргүүцэлтэй хандаж байгаа хэрэг биш юм. Египетийн шүүгч нар ч эсэргүүцэж байгаа. Хосни Мубаракын харгис хатуу дэглэмийг арай ядан түлхэн унагасан Египетчүүд дахин нэг дарангуйлагчийн сүүдэр дор амьдрах хүсэлгүй байна гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Харин Эрх чөлөө шударга ёс намынхан  болон Мурсиг дэмжигч муслим ахан дүүсийнхэн  энэ санал асуулгын дүн Мурсигийн ялалтаар дуусгавар болно гэдэгт найдаж байгаагаа хэлж байна.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манай СЕХороо шиг юм бна даа. Бодвол санал тоолох америк машинтай биз, кккк
2012-12-25