НҮБ-ийн элч Лахдар Брахими Сирид айлчлав

img

Сирийн асуудлыг хариуцсан НҮБ-ын Олон улсын энх тайвны төлөөлөгч Лахдар Брахими тус улсын ерөнхийлөгч Башар аль-Ассадтай өчигдөр уулзсан талаар CNN мэдээлж байна. Төлөөлөгч Сирийн ерөнхийлөгчтэй Дамаск хотноо уулзаж, хямрал, бослогыг дуусгах талаар хэлэлцсэн юм. Уулзалтын дараа ноён Брахими “Бид хямралыг дарахын тул цаашид хэрэгжүүлэх олон алхмуудыг хэлэлцэн шийдлээ” хэмээн мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч хоёр жилийн турш дарангуйлагч ерөнхийлөгчтэйгээ тэмцэж буй Сирийн ард түмний хямрал, хядлагыг дарах ямар ямар шийдвэр гаргасан, харилцан тохиролцсон талаар нарийн тодорхой мэдээлээгүй байна. Лахдар Брахими хамгийн сүүлд аравдугаар сарын 19-нд Сири улсад тав хоногийн хугацаатай айлчилж исламын шашны Эйд аль-Адха баярын үеэр түр гал зогсоох хэлэлцээр байгуулж байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сирийн сөрөг хүчин буюу Сирийг чөлөөлөх армид Хама хотын олон зуун иргэн нэгдсэнээр Башар аль-Ассадын цэргүүд тус хотын Халфая тосгонд агаарын дайралт хийснээс 100 гаруй хүн амиа алдсан юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ