
Генийн аргаар бүтээгдсэн AquAdvantage гэдэг яргай загас ойрын үед америкчуудын хоолны ширээн дээр тавигдаж магадгүй юм. Тус улсын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлд хяналт тавьдаг газар энэ загасыг хүнсэнд хэрэглэхийг сайшаасан байна. Шинэ төрлийн загас хүрээлэн буй орчин, хүмүүст аюул учруулахгүй гэж тэд үзэв. Энэ загас маш хурдан хугацаанд өсч том болдог бөгөөд бүтээгчид нь холбогдох байгууллагуудаас ийм амархан зөвшөөрөл авна гэж бодоогүйгээ өгүүлжээ.
Харин биоинженерийн аргачлалыг шүүмжлэгчид үүнийг аюултай туршилт хэмээгээд бүрэн татгалзахыг уриалсан байна. Энэ загасыг хүнсэндээ хэрэглэснээр харшлын өвчтэй болох магадлал өндөр гэнэ. Өдгөө ердөө зургаан ширхэг загаст сорил хийсэн бөгөөд харшлын урвал явагдах өндөр магадлалтай байгаа нь харагджээ. AquAdvantage яргай загасыг Канадын Ханхүү Эдуардын арал дээр бүтээж байгаа бөгөөд түрс бүхий эмэгчин загаснууд билээ. Дараа нь түрснээс нь гарах жараахайг Панам улсад өсч бойжуулах юм.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ