Аштон Катчер Милаг гэрийнхэдээ танилцуулжээ

img

Шинэхэн хосууд зул сарын баярын төлөвлөгөөгөө аль хэдийнэ гаргажээ. Тэд Аштоны гэрт зочилсон бөгөөд Айова мужаар зугаалцгаасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Аштон Катчер Милаг гэртээ авчирсандаа баяртай байгаа бөгөөд хосууд Аштоны гэр бүлийнхэнтэй цагийг зугаатай өнгөрөөж байгаа гэнэ. Хосууд Айовад ирсэнийхээ дараа “Bed Bath & Beyond” дэлгүүрээр орж, хувцас, гэрийн шаахай, лаа, бэлэг дурсгалын зүйлс гэх мэтийг цуглуулжээ. Мила Кунис Аштоны гэр бүлийнхэнтэй хэдийнэ маш дотно болсон гэнэ. Милад Аштоны гэр бүлийнхний уламжлалт хүндэтгэлтэй байдал ихэд таалагдсан тухай түүний дотны найз хэлсэн байна. Хосууд анх 14 жилийн өмнө “That 70s Show”-ны зураг авалтын үеэр анх танилцаж байсан. Аштон Катчер өнгөрсөн жил экс эхнэр Дэми Мураас салж, тусдаа амьдрах болсон ч гэрлэлтээ цуцлуулсан тухай баримт бичгийг өчигдөр Лос-Анжелесийн гэрлэлтийн товчоонд бүртгүүлснээр тэдний гэрлэлт албан ёсоор дуусгавар болсон байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ