
Германы супер модель Хайди Клум болон дуучин Сил нар энэ оны анхаарал татсан салалтуудын нэгд тооцогдож байсан ч энэ яриа цааш үргэлжлэхгүй нь бололтой. Учир нь тэд эргэн нийлж хамтын амьдралаа үргэлжлүүлэх магадлал тун өндөр байгаа тухай тэдний ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Хосууд хамтдаа зул сарын баяраа тэмдэглэж, шинэ оноо угтахаар зэхэж байгаа аж. Дөрвөн хүүхдийнхээ хамтаар гайхалтай шинэ оныг угтах төлөвлөгөөтэй цугтаа дэлгүүр хэсч баярын ширээгээ засах зүйлсээ худалдан авцгаажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр поп дуучин Сил Хайдигаас салсан ч түүнтэй эргэн нийлэхийн тулд боломжтой бүхнийг сүвэгчилж, тогтмол утсаар харилцдаг байна. Хосууд салсны дараа Сил гэрлэлтээ цуцлуулсан шалтгаанаа Хайдиг бие хамгаалагч Мартин Кристентэй учир ургуулснаас хэмээн тайлбарлаж байсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ