
МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газраас АНУ-ын Санлэнд /Sunland Inc/ компанид үйлдвэрлэсэн самрын нухашыг худалдан авахгүй байхыг анхаарууллаа. Учир нь 2012 оны зургадугаар сарын 14-нөөс эхлэн есдүгээр сар хүртэл АНУ-ын 20 муж улсад нийтдээ 41 хүн Сальмонеллээр үүсгэгдсэн хоолны хордлогод өртсөн аж. АНУ-ын “Өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв”-өөс гаргасан уг мэдээлэлд дурьдсанаар гурван сар үргэлжлэн гарсан гэдэсний бүлгийн халдвар үүсгэгч нян сальмонеллээр үүсгэгдсэн халдварт өртсөн хүний 10 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлжжэ. Уг халдварын улмаас хүн нас барсан тухай мэдээлэл ирээгүй ч АНУ-ын Хүнс эмийн хорооноос хийсэн шинжилгээгээр Сальмонеллээр үүсгэгдсэн хоолны хордлого нь Санлэнд /Sunland Inc/ компанид үйлдвэрлэсэн самрын нухашнаас үүссэн болохыг олж тогтоожээ.
Тус компаниас асуудал үүсгээд байгаа самрын нухашийг есдүгээр сарын 24-нөөс эхлэн эргүүлэн татаж эхлээд байгаа бөгөөд 2012 оны аравдугаар сарын 12-ны мэдээгээр газрын самраар хийсэн бүтээгдэхүүнүүдийг мөн эргүүлэн татах бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтад оруулсэн гэнэ. Эргүүлэн татаж байгаа уг бүтээгдэхүүн нь 2013 оны аравдугаар сар хүртэл өөр өөр хадгалалтын хугацаатай байгаа юм байна. Манай зах зээл дээр дээрх компанид үйлдвэрлэсэн самрын нухаш зарагдаж, энэ бүтээгдэхүүнийг хэрэглэгч та авч хэрэглэн хорож болзошгүй тул хаяг, шошгын мэдээллийг сайтар уншиж, сонголтоо хийхийг МХЕГ-аас сэрэмжлүүллээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ