
МСБХолбооны Завхан аймаг дахь салбар зөвлөл анх удаа аймагтай “Очирваань” лигийн аварга шалгаруулах тэмцээнийг нэг сарын хугацаанд амжилттай зохион явуулж дуусгалаа. 2 тойрог үргэлжилсэн энэ лигт 4 баг оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сориж өрсөлдсөн.
“Очирваань” анхдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байранд Этүгэний цагдаа баг, дэд байранд Ирвэсүүд баг, гуравдугаар байранд Очирвааний залуус орсон бол дөрөвдүгээр байранд Шонхорууд багууд тус тус орсон.
Бүх ододын тоглолтыг зохион байгуулж ур чадвар, алсын зайн шидэлт, team ball тэмцээнүүдийг зохиож:
- Ур чадварын тэмцээнд Д.Ариунбаатар
- 3 онооны шидэлтийн тэмцээнд Батсайхан
- Team ball –ийн тэмцээнд Ирвэсүүд багийн тоглогчид тэргүүлсэн.
Завхан аймгийн салбар зөвлөлийн хүсэлтээр МСБХолбооноос талбайн шүүгчээр О.Саруул очиж финалын тоглолтуудыг шүүн явуулж, Завхан аймгийн ЕБС-иудын багш, дасгалжуулагчдад сургалт семинарыг зохион явууллаа.
Дашрамд дурьдахад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Завхан аймгийн салбар зөвлөл, Биеийн тамир спортын газар, Завханчуудын спортын холбоо, Жавхланширээт ХХК, Шинэ Завхан телевизийн хамт олонд талахрсанаа илэрхийлээд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ