
Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, 16-18 градус хүйтэн байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутгаар цас орж, явган шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун аймгуудын нутгаар зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 20-25 градус, Эхийн голын Баян-Бүрд орчмоор 3-8 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ