
“Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, уурхайчдын баярын өдрөөр дөрөв дахь удаагийн
“MINING AWARDS-2012” шагналын эзэд тодорлоо.
Энэхүү “MINING AWARDS Монголын Уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ нь анх 2009 онд Эрдэс Баялаг Уул уурхайн Бирж ТББ, Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам хамтран санаачилж, дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа юм. “MINING AWARDS нь уул уурхайн салбар дахь хамгийн нэр хүндтэй шагнал болсон билээ.
“Mining Awards” арга хэмжээ нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудын нийгмийн хариуцлагыг дэмжих, цаашид энэ төрлийн үйл ажиллагаанд татан оруулах зорилготой.
Ингээд 2012 оны шилдгүүдийг танилцуулъя.
- Шилдэг хөдөлмийн аюулгүй ажиллагаа: “Бороо гоулд”
- Шилдэг техник технологи нэвтрүүлэгч: “Уул уурхайн үндэсний олборлогч ХХК”
- Шилдэг гэрээт гүйцэтгэгч: “Лэйтон”
- Шилдэг төсөл боловсруулагч: “Пироп Эрдэнэ”
- Шилдэг хөрөнгө оруулагч: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”
- Шилдэг нөхөн сэргээгч: “Шижир Алт”
- Шилдэг өрөмдлөгийн компани: “Рок Дисковери Дриллинг”
- Шилдэг ханган нийлүүлэгч: “Замайн Сервисиз”
- Шилдэг үйлчилгээ үзүүлэгч: “Юнисервис Солюшн”
- Шилдэг эко уурхай: “Пибоди Винсвэй Ресорсиз”
Ингээд MINING AWARDS 2012-ын зарим шилдгүүдээс шагнал авсны дараах сэтгэгдлүүдийг хүргэж байна.
Юнисервис Солюшн ХХК-ын захирал Ц.Алтанцэцэг


Баярлалаа. Манай компани анх 2005 онд “Оффиснэт” нэртэйгээр байгуулагдан хангамж,нийтлэг үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2008 оноос уул уурхайн катеринг, кемп менежмент чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн нэрээ “Юнисервис солюшн” ХХК болгон өөрчилсөн юм.ОдооУлаанбаатар хот болон Өмнөговь аймагт салбартай, 700 гаруй ажилтантай болж өргөжсөн байна. Бид Улаанбаатар хотод оффисын цэвэрлэгээ, хангамж чиглэлээр, Өмнөговь аймгийн Цогт цэций суманд катеринг, кемп менежмент болон түүнийг дагах ханган нийлүүлэлтийн чиглэлээр ажиллаж, нийт 90-ээд байгууллагад 10 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж байна.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй өнгөрсөн 4 жилийн хугацаанд Энержи Ресурс компаний Ухаа Худаг төслийн 4 кемпэд уурхайчдын ая тухтай амьдрах, эрүүл, амт чанартай хооллох тал дээр анхаарлаа хандуулан тэднийг урам зоригтой, эрч хүчтэйгээр ажлаа хийх бүх нөхцлийг хангахыг гол зорилгоо болгон ажиллаж ирсэн юм. Үүний тулд 24 цагийн хоол хүнс, цэвэрлэгээ угаалга, хангамж, аж ахуйн засвар, кемпийн тохижилт, зүлэгжүүлэлт, уурхайчдын чөлөөт цагийн үйлчилгээ зэрэг кемпийн бүхий л төрлийн үйлчилгээг уурхайчдынхаа сэтгэлд нийцүүлэн, чанартай хийхийг зорьж байсан хамт олны маань чин сэтгэл өнөөдрийн энэ хүндтэй шагналын эзэн болоход нөлөөлсөн гэж бодож байна.
“Рок Дисковери Дриллинг" ХХК-ийн Ерөнхий Захирал Б.Баярдорж:


Уул уурхайн салбар хөгжсөний 90 жилийн ойн баяраар энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Өрөмдлөгийн салбар Монгол улсад хөгжөөд олон жилийн нүүр үзэж байна. Хуучин гадны хөрөнгө оруулалттай гадаад компаниуд ноёрхож байсан. Манай компани 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай гэдгээрээ онцлог. Монголын өрмийн салбарт монгол компани, монгол залуучууд юу хийж чаддагаа харуулж, нэр хүндийг өндөрт өргөж ажиллаж байна. Бид залуу боловсон хүчнийг бэлдэж монголын өрмийн салбарт гадаадад ажилласан туршлагатай боловсон хүчинг компанидаа ажиллуулж , тэдний туршлагыг нэвтрүүлж өрөмдлөгийн салбарт хувь нэмэрээ оруулж байна.
ЗАМайн Сервисиз ХХК-ийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал: Ю. Ариунсайхан

Баярлалаа. Юуны өмнө компаний нийт хамтран ажиллагсад болон харилцагч байгууллагууддаа мэнд хүргэж байна. Компани маань анх 2010 онд албан ёсоор улсад бүртгүүлж, 2011 оноос үндсэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай компани нь Японы HITACHi брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн албан ёсны дистибютер болж уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээг үзүүлж байна. ЗАМайн Сервисиз ХХК нь Таван Богд Групп болон Японы Марубени корпорацийн хамтарсан компани юм. Манайх дэлхийн шилдэг брэнд болох HITACHI-ийн барилга болон уул уурхайн тоног төхөөрөмжийг 2010 оноос хойш нийлүүлж байгаа. Тус тоног төхөөрөмж нь Хятад болон Солонгос тоног төхөөрөмжөөс ялгаатай. Өнөөдөр Хятад болон Солонгос тоног төхөрөмжийн бүтээгдэхүүний нэр төрөл харьцангуй цөөхөн байдаг. Тэгвэл HITACHI брэнд нь 1-ээс 800 тонн хүртэл, шанаганы хувьд 0,01-46 м3 шанагатай гидравлик болон цахилгаан экскаваторуудыг үйлдвэрлэдэг.
Автосамосвалын хувьд 60-300 тн хүртэл үйлдвэрлэдэг. Үүний 60-100 тн хүртэлх
автосамосвалыг АНУ, 100-300 тн хүртэлх автосамосвалыг Япон улсын үйлдвэр дээр 2009 оноос хойш үйлдвэрлэдэг болсон .
СЭТГЭГДЭЛ БИЧИХ