П.Даш Ерөнхийлөгчид захидал илгээв
ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох төрийн өмчийг хувьдаа завшсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн есдүгээр сард хэлэлцэж ял оноосон.
Эл анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Түүнчлэн ОБЕГ-ын дарга асан, комиссар П.Даш Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж захидал илгээсэн байна. Захидалд АТГ жирийн иргэнээ улстөрийн захиалгаар гэмт хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлж байгааг дурьджээ. Дашрамд дурдахад П.Дашд анхан шатны шүүхээс оноосон ялыг өршөөлд хамруулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ