Харшилтай хүмүүст зориулсан зочид буудал нээгдэв

img

Харшлаас болж зовж шаналдаг аялагчдад зориулж Италийн Альпын нуруунд тусгай зочид буудал байгуулжээ. Tirler гэдэг нэртэй зочид буудал Италийн хойд хэсэгт 1.5 километрийн өндөрт үүд хаалгаа нээв. Барилгын ажлыг биологич эрдэмтэд нарийн ажиглалтдаа байлгасан учраас тэнд буугсдын харшил өвчин өдөөгдөхгүй байх өндөр магадлалтай гэнэ. Зочид буудлыг барихад зөвхөн экологийн цэвэр материалуудыг ашиглажээ. Харин харшил үүсгэгч элдэв цавуу тэргүүтнийг хэрэглэсэнгүй. Дээр нь энэ байгууламжийг байгаль орчинд ээлтэй технологиор барьжээ. Ингэснээр агаар мандалд цацагдах нүүрсхүчлийн хийн хэмжээ эрс багасав. Зоогийн газрын цэс нь ч харшилтай хүмүүст зориулагдсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ