
Австралийн Сидней хотод Санта Клаусын хувцас өмссөн нэгэн эрэгтэй худалдааны төв дотор байрладаг нэгэн дэлгүүрийг тоножээ. Хэрэг явдал өнгөрсөн ням гарагийн үдэш Ливерпүүл тойрогт гарсан байна. Цагдаа нар хулгайчийн мөрөөр орохыг оролдож байгаа аж.
Санта худалдааны төв рүү дотор нь байрладаг дэлгүүр хаагдсаны дараа нэвтрэн оржээ. Тэрбээр дэлгүүрийн хаалгыг эвдэж ороод мөнгө хадгалдаг шүүгээг онгойлгоод бэлэн мөнгө аван хэргийн газрыг орхиж явсан гэнэ. Дэлгүүрээс хэдий хэрийн мөнгө алдагдсаныг нууцалж байгаа юм.
Санта Клаус худалдааны төвөөс хүнс хийж түрдэг тэргэнцэртэй гарч явсан аж. Тэр эрэгтэй ажиглалтын камерт өртсөн ч нүүр царай нь тодорхой харагдахгүй байна. Шинэ жилийн баярын өмнөхөн үүнтэй төстэй гэмт хэргүүд тогтмол гардаг билээ. Гэмт этгээдүүд Санта, эльф, буга зэрэг Шинэ жилтэй холбоотой дүрүүдэд хувиран дэлгүүр, банк, зоогийн газар зэрэг рүү халдлага хийдэг юм.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ