Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг саяхан “Сайд нарын” гэх хоёрдугаар эмнэлгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа эмнэлэг рүү шилжүүлэх үеэр МАХН-ынхан уг асуудлыг олны анхаарлын төвд оруулахыг чармайж, зарим нь бүр хууль сахиулах байгууллагынхны автомашины дугуйн дор орно хэмээн сүр бадруулж, ойр дотны хүнээ орчлонгоос алдсан мэт цурхиран орилж чарласан хэдий ч тусыг эс олов.
Юмны учир начрыг ухаж ойлгохгүйгээр бусдыг харанхуйгаар аялдан дагалдах нь ямар хөөрхийлөлтэй, эмгэнэлтэй, гутамшигтай болохыг энэ явдал харууллаа. Ийм байдал зөвхөн энэ удаа ч биш өнгөрсөн намраас хойш өнөөг хүртэл олонтаа давтагдаж буйд олон нийт эгдүүцэн зэвүүцэж, залхсан байдалтай хүлээн авч байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг бараг л үхлийн хаалга тогшиход хүрээд байгаа мэтээр түмэн олны тархи толгойг угаан дэмжлэг авахыг байнга эрмэлзэж, Эрүүл мэндийн яамнаас тусгайлан томилсон эмч нарын ажлын хэсэг Н.Энхбаярыг гадаадын хөгжингүй оронд явж эмчлүүлэхгүй бол болохгүй гэсэн дүгнэлт гаргасан гэж мэдээлсэн ч түүнийгээ хууль хяналтынханд ч, нийтэд ч үзүүлсэнгүй. Тийм дүгнэлт гаргасан байлаа ч үнэмшихэд бэрх юм. Эрүүл мэндийн яамыг Н.Энхбаярын төлөө хамаг амь амьдралаа хойш тавин гадаа гандаж, хөдөө хөхөрч явсан Н.Удвал тэргүүлж байгаа болохоор энэ зэргийн дүгнэлт гаргах нь гарын алга урвуулахын адил хялбар биз ээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ