
Зүүн европыг хамарсан их хүйтрэлтээс болоод олон хүн гэр орноо орхиж, өөр хотууд руу дулаан бараадан нүүцгээх болжээ. Хамгийн хүйтэн хэсгүүдэд Оросын зүүн өмнөд нутгууд орж байгаа бөгөөд Сибирьт өмнө нь хүйтэрч байгаагүйгээр их хүйтэн болж байгаа аж.
Хүйтний темпратур олон жилийн дунджаас даруй 10 орчим хэмээр нэмэгджээ. Энэ нь өдрийн цагаар ч хүйтний эрч -50 градусаас буухгүй байгаа гэсэн үг аж.
Хүйтний улмаас Украинд 83, Польшид 49 хүн тус тус амь насаа алдсан хэмээн албаныхан мэдээлж байна. Мөн хүчтэй цасан шуурга шуурч иргэд гэрээсээ гарч чадахгүйд хүрчээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ