
Гүржийн бөхийн холбооны сонгуулийн чуулган өнгөрөгч долоо хоногт Тбилиси хотноо болсон байна. Өмнөх ерөнхийлөгч Каха Гецазегийн сонгуульт хугацаанд зохих амжилт гаргаж, олимп дэлхийн дэвжээнээс олон медаль зүүсэн ч Дигоми дахь олимпийн хошой аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Леван Тедиашвилийн нэрэмжит бөхийн заалыг жүдоч Шота Чочишвилийн нэрэмжит болгосноос солилцоо хийх шалтгаан үүдэн гарчээ.
Холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Эльдар Куртанизе, Тамаз Гегешизе нар өрсөлдсөнөөс дэлхийн хошой аварга, Европийн таван удаагийн аварга Э.Куртанизе 56:45-аар ялалт байгуулсан юм. Харин ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль тун ойролцоо болж, Г.Ломизе М.Жорбеназег ганцхан саналын зөрүүгээр буюу 48:47-гоор ялжээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ