Думын хоёр депутатыг 7,5 сая евро зувчуулах гэсэн хэмээн сэжиглэж байна

img

Улсын думын хоёр депутатыг мөнгө зувчуулах гэж оролдсон хэмээн сэжиглэж байна. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос ингэж мэдээлжээ. Энэ эрүүгийн  хэрэгт сэжиглэгдэж байгаа  хүмүүс нь депутат Константин Ширшов, Олег Михеев нар байж болох юм. Мөрдөн байцаах хороо тэдний халдашгүй эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурорын газарт явуулсан байна. Хоёр депутатын үйлдлээс учирсан хохирлын хэмжээ 7,5 сая еврогоор үнэлэгдэж байгаа ажээ. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, Михеев, Ширшов нар улсын думийн мандатыг  “худалдах” гэж оролдсон байна. Тэд депутатад нэр дэвшигсдийн жагсаалтад нэг бизнесменийг оруулж өгөхөөр амлан, түүнээс 66 сая рубль авч амжсан гэх сэжиг байгаа ажээ. Үүнээс гадна, Михеевийг  500 сая рублийн үл хөдлөх хөрөнгө луйвардаж, Промсвязьбанкнаас 2,1 тэрбум  рубль зувчуулах гэсэн гэж сэжиглэж байна. Улсын думын сайтад мэдээлснээс үзвэл, Ширшов ОХУ-ын коммунист намын бүлэгт ордог бөгөөд газрын харилцаа, барилгын хорооны гишүүн, Михеев “Шударга Орос” бүлгийн гишүүн, эрчим хүчний хорооны гишүүн ажээ. 2012  онд хэд хэдэн банк (түүний дотор Промсвязьбанк)  Михеевийг мөнгө зувчуулсан, харин бүр түрүүнд нь 2007 онд түүнийг татвар дутуу төлсөн гэж буруутгаж байжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bv:
muu hvmvvs haanch baih ymdaa.mongonoos oor amidral baidag gedegiig martsan nohdvvd.
2012-12-26
ХХХХ:
ХАРВААС МАНАЙ ДАШ АХ ШИГ ХУЛГАЙЧ НҮДТЭЙ НӨХӨД БАЙНА
2012-12-26