Улсын ерөнхий прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатыг томилохыг дэмжлээ

img

Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар зөвшилцлөө.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын ерөнхий прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатыг томилох саналаа хүргүүлсэн юм байна. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслахын албыг хашиж байгаа Г.Эрдэнэбат нь 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч-команд офицероор төгссөнөөс хойш тасралтгүй 18 жил мэргэжлээрээ ажилласан юм байна. Түүнийг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн бөгөөд Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэн батлуулахад, түүний дараа хэрэгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулах хүн хэмээн үнэлж байгаагаа ч илэрхийлсэн. Хуулийн сургууль төгссөнөөс хойшхи хугацааны 50 хувийг багшлах ажилд, үлдэх 50 хувийг жинхэнэ талбар дээр нь ажилласан онолын болоод практик туршлагатай хуульч гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үнэлсэн. Багшлах хугацаандаа хэд хэдэн томоохон судалгааны ажлуудыг хийж байсан энэ хүн улсын хил дээрээс эхлээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын түвшинд ажиллаж байсан туршлагатай ажилтан гэж тэрбээр дүгнэсэн. Одоо УИХ-аар хэлэлцэх гэж буй Шүүхийн тухай багц хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад гар бие оролцсон юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батболд наранцэцэг:
одоо л прокурорын байгууллага шинэчлэгдэх нь дээ. үнэхээр шударга, хуулиа барьж шийдвэр гаргадаг, даргын нөлөөнд ордоггуй,сайн хуульч байна лээ. надад энэ хүнтэй уулзах боломж гарч байсан. баяр хүргэе. сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
2012-12-27
МУИС:
МУИС-н Хуулийн сургуулийн багшаар ажиллаж байхдаа үнэн тасархай даруухан багш байсан шүү БАГШИЙГАА ЭНЭ АЛБАН ТУШААЛААС Ч ИЛҮҮ ГАРНА ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ШҮҮ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫГ ЦЭГЦЛЭЭД ӨГӨӨРЭЙ АМЖИЛТ !!!
2012-12-26
Дэмжиж байна сайн хуульч мөн сайн багш хүн шүү хүмүүсээ
2012-12-26
Çî÷èí:
Ýëáýãèéí ç¿¿í ãàð áàéõ àà.
2012-12-26
Дүнжингаравын нээлт нь дээр Их Хурлын дарга гишүүдийнхээ хамт сэтгүүлчид болон бусад хүмүүст авилгал болон хээл хахуул өгсөн. АТГазар яагаад үйлдэл дээр нь барьсангүй вэ? Цаад зорилго нь ойлгомжтой шүү дээ. АТГ шударга байл даа. Ерөнхийлөгчийн хэлсэн үг шүү. Бат-Үүл дарга одоо яанаа. Улсын баатар цол авснаа одоо л эрэлхэгээр тэмцэж харуулах хэрэгтэй. Чадахгүй бол 80-иад нураах барилгаа уучлалт хүсээд зөвшөөрлийг нь олго. Одоо бүх хүмүүс үүнийг анхааралтай ажиглаж байна.
2012-12-26