
Хятадын Шанхай хотын худалдааны төвд ховор сонин загас, яст мэлхий болон акулууд байдаг аквариум хагарсан байна. 34 тонны жинтэй энэ савны хэлтэрхийнүүд дэлгүүрийн ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн дээрээс чухамдаа асгарч, 15 хүн бэртжээ. Тэдний нэг 30 настай залуугийн хөл хугаран, эмнэлэгт хүргэгдэж, харин үлдсэн нь хөнгөн гэмтэж, энэ тэндээ зүсэгдсэн байна. Яг ийм үйл явдал өнгөрсөн жил Хятадад гарч байсан юм.
Усны хамт тус бүр нь 40 см урт гурван шар акул, олон арван бусад жижиг загас, яст мэлхийнүүд гадагш шидэгджээ. Хэвлэлийн мэдээнээс үзвэл, тэнгисийн бүх амьтан үхсэн байна.
“Бүх зүйл гэнэт болсон. Бид цуурч байгаа шилний дууг л сонсож, харин дараа биднийг ус нөмөрч ирсэн. Би урьд нь хэзээ ч ингэж их айж байгаагүй” гэж худалдааны төвийн нэг ажилтан ярьжээ. “Энэ нь үнэхээр аймаар, бөмбөг дэлбэрч байгаа юм шиг л байсан. Хоёр метрийн өндөр ус зарим үзэгчийг чухамдаа түлхээд хаячихсан” гэж энэ явдлыг харсан нэг хүн хэлсэн байна.
Цагдаагийн газрын хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлснээр, худалдааны төвийн шалаар нэг цацагдсан хэлтэрхийнд олонхи хүн бэртжээ. “15 см-ийн зузаан шил хагарсан шалтгааныг бид одоо судалж байна” гэж тэр хэлжээ.
7 метрийн урт, 3 метрийн өндөр энэ аквариумыг хоёр жилийн өмнө байгуулжээ. Энэ нь худалдааны төв үйлчлүүлэгчдэд их нэртэй бөгөөд тухайлбал акул загасуудыг хэрхэн хооллож байгааг харахаар энд ирдэг байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ