
Америкийн Мичиган муж улсын нэгэн эзэгтэй анхны охиноо 2008 оны наймдугаар сарын 8, дунд хүүгээ 2009 оны есдүгээр сарын 9, отгон охиноо 2010 оны аравдугаар сарын 10-нд төрүүлсэн байна! Энэ бол бидний өөрсдийн маань их биш гайхамшиг гэж 36 настай Барбара Сопер хэлдэг ажээ.
Хүүхдүүдийнх нь төрсөн он, сар, өдөр сонин хэдий ч, бид үүнийг урьдаас төлөвлөөгүй гэж эхнэр, нөхөр хоёр хэлдэг байна.
Хосын ууган хүү төрөх ёстой байсан хугацаанаас яг нэг өдрийн дараа төржээ. Хоёр дахь хүүхдийг нь эмч нар мэс засал хийж төрүүлсэн байна. Уг нь есдүгээр сарын 20-нд төрөх ёстой байжээ.
Гурав дахь хүүхэд нь мөн л дутуу төрсөн (арваннэгдүгээр сарын 4-нд төрөх ёстой байж) бөгөөд учир нь Барбарагийн эмч гарч болох хүндрэлээс сэргийлэхээр шийджээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ