
Хэдхэн өдрийн өмнө буюу энэ сарын 22-ны оройн 20 цаг 30 минутын үед БЗД-ийн 28-р хороо, Хужирбулангийн 3-р хэсэг 1126 тоотод оршин суудаг иргэн Ч.Ганбаатарын дөрвөн ханатай гэрт галын аюул гарчээ. Тэр үед гэрт дөрвөн хүүхэд л байсан аж. Хамгийн том нь Г.Амгаланбаяр 15 настай бөгөөд дүү нар нь 13, 11, 6 настай хүүхдүүд байжээ. Харин хүүхдүүдийн аз болж хөрш айлынх нь хүмүүс болох иргэн Д.Пүрэвням, Д.Батбаяр, Д.Өнөрсайхан нар гэрийн хойд талаас дээврийг нь сөхөж унины завсраар хүүхдүүдийг гаргаж амийг нь аварсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ