П.Даш нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар П.Даш, Л.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ. П.Даш нь Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа тус газрын Улсын нөөцийн бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэлтэй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бүлэглэн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг өнгөрсөн долдугаарсарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд П.Даш, Л.Алтангэрэл нарт тус бүр чанга дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сарын хорих ял ногдуулсан юм. Нийслэлийн шүүх дээрх хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд П.Даш, Л.Алтангэрэл нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр өөрчилж, ялыг хэвээр үлдээсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ