
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, говь нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Хараа, Ерөө, Улз, Халх голын сав газраар 19-24 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 14-16 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ