
Тусгай ажиллагааны үеэр алагдсан алан хядагч “Аль-Каида” бүлэглэлийн тэргүүн Осама бен Ладен Абботтабад хотод томоохон харш барих зөвшөөрөл авахын тулд Пакистаны түшмэдүүдэд 900 орчим долларын хахууль өгсөн бололтой.
Гэхдээ албан тушаалтнууд хэнээс авлига авч байгаагаа мэдээгүй үлдсэн гэнэ.
Осама бен Ладен тэднээс таван метр өндөр хана хэрэм, өргөст тороор тойруулсан гурван давхар байшин барих зөвшөөрөл авчээ.
Алан хядагч эр өөрийн тэмдэглэлийн дэвтэрт энэ тухайгаа өгүүлсэн байв. Бен Ладенаас авлига нэхсэн албан тушаалтнууд хожим баривчлагдсан аж.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ