Улсын ерөнхий прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатыг томиллоо
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын ерөнхий прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатыг томилох саналаа хүргүүлсэн.
Эл асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Цог Прокурорт нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Манай намын дарга Н.Энхбаярын эрхэнд халдсаныг ярьмаар байна. Хүний эрх зөрчсөн асуудал асар их гарч байна. Төрийн тэргүүн байсан хүндээ ингэж хандах болох уу. Прокурор ийм алдааг засах ёстой. Журмаа мөрдөггүй” гэсэн шүүмжлэлийг хэлсэн.
Түүнчлэн УИХ-ын Ц.Нямдорж нэр дэвшигчийг туршлагатай нэгэн. Энэ салбарт ажилллаад үүргээ сайн биелүүлэх болов уу гэж найдаж байна” гэв. Ингээд санал хураалт явуулж гишүүдийн 82.4 хувийн саналаар Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатыг томиллоо. Тэрбээр ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслахын албыг хашиж байсан.
Түүнчлэн 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч-команд офицероор төгссөнөөс хойш тасралтгүй 18 жил мэргэжлээрээ ажилласан юм байна. Тэрбээр багшлах хугацаандаа хэд хэдэн томоохон судалгааны ажлуудыг хийсэн аж.
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ