Никарагуад галт уул дэлбэрлээ

img

Никарагуагийн нийслэл Манагуа хотын ойролцоо буюу бүс нутгийн баруун хэсэгт орших тус улсын хамгийн өндөр “San Cristobal” нэртэй галт уул өчигдөр дэлбэрч, их хэмжээний үнс, хий агаарт цацагдсан хэмээн ВВС агентлаг уламжилж байна.  Галт уул дэлбэрсний дараа оршин суугчдын аюулгүй байдлыг хангахаар тус улсын Засгийн газар ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ галт уул 1.745 метрийн өндөртэй аж. Галт уул сүүлийн жилүүдэд идэвхжсэний улмаас хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард мөн дэлбэрч байсан юм. Одоогоор галт уулаас цацагдсан утаа, үнс нурам 2500 метр орчим дээшээ хөөрсөн байна. Албаныхны мэдэгдсэнээр “San Cristobal” галт уул  мягмар гаригийн оройноос эхлэн идэвхжиж байгаа бөгөөд дээрх галт уулаас гурван километрийн зайтай орших 300 айл өрхийг одоогийн байдлаар  нүүлгэн шилжүүлээд байна. Түүнчлэн тус улсад дараалан болсон  газар хөдлөлтийн дараа 2008 оноос эхлэн уг галт уул хэд хэдэн удаа дэлбэрч байгаа нь энэ аж. Гал уул дэлбэрсэнтэй холбоотойгоор тус бүс нутгийн нислэгүүдийг цуцлажээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uhaantan:
sain har l daa chi metr gej bga biz dee zuv unshchaach
2012-12-29
lavlahmn:
2500km undurt tsatsagdsan gene uu? sansariin uudam uruu gartal huurdug yamar lag uns shoroo ve? bas joohon bodoltoi huulmaar yum aa? eh survalj chine hudlaa orchuulsan baina
2012-12-27
uhaantan:
sain har l daa chi metr gej bga biz dee zuv unshchaach