Шинэ нисэх буудал барих ерөнхий гүйцэтгэгчид үнийн саналаа ирүүллээ

img

Олон улсын шинэ нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн  гэрээг  Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2008 оны тавдугаар сард байгуулсан билээ.  Тиймээс уг барилгын ажлын зураг төслийг Япон Улсын “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компаниуд 2009-2011 онд боловсруулж дуусгасан. Энэхүү зураг төслийн дагуу нисэх буудлын үндсэн барилга байгууламжуудыг барих ажлыг Японы барилгын мэргэшсэн байгууллагууд гүйцэтгэхээр зээлийн гэрээнд заасан юм. Үүний дагуу Зам, тээврийн сайдын тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаж ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг явуулж, санал хүлээн авах ажиллагаа болсон. Үнэлгээний ажлыг хоёр үе шаттай хийх бөгөөд  эхний техникийн саналыг хүлээн авах  ажил арваннэгдүгээр сарын 09-нд болсон. Харин өнөөдөр Шинэ нисэх буудал барих төслийнхөн  ерөнхий гүйцэтгэгчдээс  санхүүгийн саналыг хүлээн авсан юм. Шинэ нисэх буудлыг барих төслийн дарга Н.Энхбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Шинэ нисэх онгоцны буудал барих тендерт Японы Мицубиши Чиёода компанийн түншлэлийн үнийн саналыг сая хүлээн авлаа. Үнийн саналыг одоогоор хэлэх боломжгүй байна. Зээлдэгч Жайка байгууллагын худалдан авах журмын дагуу үнийн саналыг бид дахин нягталж, хэлэлцсэний дараа нийтэд зарлана. Шинэ нисэх онгоцны буудлыг  40 жилийн хугацаатай хөнгөлттэй зээлээр барих юм.  Эхний 10 жил хүү төлөхгүй бөгөөд, сүүлийн 30 жилд жилийн 0.2 хувийн хүүтэйгээр эргэн төлөх юм” гэдгийг онцлов. Төв аймгийн Хөшигийн хөндийд Олон улсын шинэ нисэх буудлыг 43 сарын дотор ерөнхий гүйцэтгэгчид барьж дуусгах бөгөөд бүтээн байгуулалтын ажил 2013 оны дөрөвдүгээр сард эхлэх юм.  Шинэ нисэх онгоцны буудал баригдсанаар манай улсын иргэний агаарын тээврийн хөгжил шинэ   шатанд гарна. Шинэ нисэх буудал нь 2016 оны 10 сард  ашиглалтад орох бөгөөд  гурван сая зорчигч хүлээн авах  хүчин чадалтай  аж.  Энэ нь орчин үеийн стандартаар тоноглогдсон зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт гаралттай зурвас, нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дэд бүтцийн байгууламжийн хамт баригдах юм. Монгол-Японы хамтарсан төслийн багийн инженерүүд цаашид шинэ нисэх буудлыг жилдээ 12 сая хүртэл зорчигч хүлээн авах хэмжээнд өргөтгөж болохоор зай талбайг нөөцлөсөн төлөвлөлтийг хийгээд байгаа юм байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лхагва:
баячуудтай найзлах сайхан байдаг юмаа. Шинэ нисэх буудал нь 2016 оны 10 сард ашиглалтад орох бөгөөд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай гэдэг нь өдөрт 8219 зорчигчдод үйлчилнэ. энэ чинь том дэвшил хөгжил шүү дээ,
2012-12-28
mongolhos.com
2012-12-28
manai ongotsnii buudal arai l denduu muu uilchilgeetei. OO ni ajillahgui, humuus ni uurtai muuhai aashtai, bas net 15 minut ni 15$ yuuu ve? arai l aimaar
2012-12-27
mgl:
uul ni ch uls oron min uragshlaad l bna, gehdee heterhii udaan yavj bna da, dotooddoo eldev problemtei hoorondoo evgui, heel hahuulid avtagdsan, shudarga yos aldagdsan, huivaldaanaar ajlaa yavuuldag, itgel evddeg, homhoi shunal ni dendsen unuugiin Mongol min, yaya daa baiz
2012-12-27
chi muu baas uuruu maliin oligtoihon horoo bosgoj chadahgui baij amaa tat
2012-12-27
Монгол:
Зураг нь энэ мөн бол онгоцонд залгах 5-6-хан хоолойтой, малын саравч шиг доожоогүй, навтайсан юм босох юм уу? Хайран мөнгө.
2012-12-27
chi muu baas uuruu maliin oligtoihon horoo bosgoj chadahgui baij amaa tat
МОНГОЛ:
БОЛЖ ДЭЭ. ЯПОНЫ КОМПАНИУД МОНГОЛЫН НӨХЦЛИЙГ ГОЛООД БАЙНА ГЭСЭН. ЯПОНЫ ЭСЯ САЙН АЖИЛЛАЖЭЭ
2012-12-27
bi:
ovoo doo. daraa ni neft bolovsruulah uildver, atomiin tsahilgaan stants 2-toi bolh hergtei, mun oiriin hugtsaand sansart 1 -2 hiimel daguul tureeseldegiim uu? hudaldaj avch ashiglah hergtei. buh aimguudiig 2 ursgaltai hatuu huchilttai zamaar holboh hergtei, tegvevl ch ailiin daitai ail, ulsiin daitai uls bolon doo.
2012-12-27
GBD:
Goe bna ene BONDOO iim l ymand zartsuulmaar bh yum daa.
2012-12-27