Салют худалдаалж байсан их дэлгүүр дэлбэрчээ

img

Нигерийн Лагос хотын нэгэн их дэлгүүрт худалаалж байсан салютууд дэлбэрч улмаар, их дэлгүүр шатаж томоохон хэмжээний түймэр гарчээ. Түймрийн үеэр нэг хүн амиа алдаж, 30 гаруй хүн түлэгдсэн болохыг албаны эх сурвалж мэдээлж байна. Түймэрт өртөгсдийг эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийж эхэлсэн байна. Шатсан их дэлгүүрийн хувьд Лагос хотын томоохон их дэлгүүрийн нэг байсан бөгөөд,  хүчтэй галын улмаас ойролцоох есөн барилгад гал гарчээ. Их хэмжээний галаас гарсан утаа, угаар хотыг бүхэд нь бүрхсэн бөгөөд айлуудын цонх, хаалгаар утаа орж байсан гэж оршин суугчид мэдээлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын агентлагаас өгсөн мэдээллээр, гал хэтэрхий хүчтэй асаж байсан бөгөөд хадгалж байсан салютууд бөөнөөрөө дэлбэрч их дуу чимээ гаргаж байсан аж. Мөн дэлгүүрийн ойролцоох барилга байшингууд руу гал тархаж түймэр улам хүчээ авсан гэв. Гал авалцаж, шатсан байшигуудаас бага сургууль руу гал нэвтэрсэн нь нэлээд ноцтой хэрэг болсон юм. Гэхдээ аз болоход хүүхдүүд гэмтэж бэртээгүй байна. Түүнчлэн аврах  албаныхан очиж галаас түлэгдэж шархадсан иргэдийг яаравчлан гаргаснаар олон  хүний амь нас хохирохоос хамгаалж чаджээ. Одоогийн байдлаар гал гарах болсон шалтгаан нь тодорхой ч гэсэн чухам хэн гэгч этгээд ямар  шалтгаанаар салютуудыг шатааж эхэлсэн нь тодорхойгүй байна.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ