ДОХ-ын 127 дахь тохиолдол бүртгэгдэв
Халдварт өвчин судлалын төв ХДХВ-ийн дахин нэг тохиолдол илэрснийг мэдээллээ. Тус эмнэлэгт энэ сарын 13-нд сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч, онош батлагдсан байна.
Тэрбээр 30-34 настай, эрэгтэй хүн бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Одоогоор эмнэлгийн хяналтанд авч, тархварын судалгаа хийгдэж байгаа аж. Энэ нь манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын 127 дахь тохиолдол болж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ