Сайд А.Гансүх монголын хэсгийг ахална

img

БНСУ-аас Монгол Улсын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар сонирхлоо илэрхийлэх болсонтой холбогдуулж шинэчлэлийн Засгийн газар  өнгөрөгч  долоо хоногийн ээлжит хуралдаанаараа  Монгол Улс-БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын  хэсгийн даргаар  Зам, тээврийн сайд А.Гансүхийг томиллоо. Монгол Улс, БНСУ-тай төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарт  илүүтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа билээ. Тухайлбал, төмөр замын сүлжээг өргөтгөн сайжруулах, шинээр барихаар төлөвлөж буй төмөр замын төслийн хөрөнгө оруулалт, барилгын ажил болон  агаарын харилцааны асуудлаарх уулзалт хэлэлцээг үргэлжлүүлэх, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулахаар болоод байгаа. Мөн  далайн тээвэр, боомт ашиглах, хамтарсан далайн тээврийн компани байгуулах зэрэг асуудлаар тус улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа юм байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunf:
eh oron gej yum baigaa shuu. Mangaraa
2013-05-06
badrah:
za tegeed huvaagaad edchev bodoltoil bn shuu nuhur mini
2012-12-27
Чадах уу:
Солонгосуудад худалдагдана даа худалдагдана. Ядаж байхад юу ч мэдэхгүй шүү дээ
2012-12-27
od:
sain zaluu naad muu solongosuud chini muuhai hudalch garuud shuu
2012-12-27