
Попын хаан Майкл Жексоны дүү дуучин Жанет Жексон найз залуу Виссам аль-Манатайгаа сүй тавьжээ. Тэд ирэх хавар хуримаа хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Виссам аль-Манагийн хувь нууцлаг нэгэн бөгөөд Катарын нөлөө бүхий тэрбумтан юм.
Мэдээж хэрэг бэл бэнчин сайтай эрийн сонгосон сүйн бөгж маш тансаг бөгөөд өндөр үнэтэй гэнэ. Жинхэнэ хайраа олцгоосон тэд бие биеэ алдахаас их айцгаадаг гэж US Weekly нийтэлсэн байна. Ирэх хавар болох хурмын ёслол нь өндөр зэрэглэлийн, маш тансаг байх бөгөөд Жанетийн гэр бүлийнхэн болон хамаатан садан нь түүний хувийн онгоцоор Катар руу зорчих гэнэ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ