Асрамжийн газрын багачуудыг баярлууллаа

img

Шинэ оны босгон дээр эцэг эхийн хайр халамжыг амсаж чадаагүй бяцхан хүүхдүүдийн баярыг хуваалцаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран хүүхэд асран хүмүүжүүлэх төвд хүмүүжиж байгаа хүүхдүүд шинэ жилийн бэлгийг нь гардуулан өгсөн юм. Баянзүрх дүүргийн хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй асрамжийн газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрээс долоон төвийг сонгон авч 470 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулсан байна. Энэ үеэр дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид асрамжийн газруудын үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдэд ээжийх  нь оронд ээж, эцгийх нь оронд эцэг нь болж цаг наргүй ажиллаж байдаг багш сурган хүмүүжүүлэгч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг  сонсож цаашдын үйл ажиллагаанд нь тусалж дэмжихээ амаллаа. Дашрамд дуулгахад, тус дүүргийн 28 хороодын эмзэг бүлгийн 4000 хүүхдэд энэхүү бэлэг тун удахгүй очих бөгөөд энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтжээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ