Анистон Теру нар зул сараа Мексикт өнгөрүүлжээ

img

Одоо л алдартнуудын зул сарын элдэв сонин содон зүйл задарч эхэлж байна. Холливудын алдартнууд болон бусад нөлөө бүхий эрхмүүд зул сарын баяраа өөр өөрийнхөөрөө, эрхэм хүмүүстэйгээ тэмдэглэдэг.Харин жүжигчин Женнифер Анистон болон түүний сүйт залуу Жастин Теру нар анхны зул сараа Мексикт өнгөрүүлжээ. Энэ газрыг сонгосон учир нь Анистоны амрах дуртай газар аж. Үүнээс өмнө тэрээр төрсөн өдрөө болон бусад тэмдэглэлт баяруудаа Мексикт тэмдэглэж байжээ. Саяхан гарсан бас нэгэн цуу яриа бол Анистоныг хөл хүнд болсон хэмээн шуугиж байсан. Гэхдээ түний Мексикт усны хувцастай байгаа энэ зураг олны дунд тараад байсан цуу ярианд цэг тавьж чадсан. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

iim hendch hereggui medee bitgii tawij bai
2012-12-27