
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг заналхийлсэн захидлыг бичсэн ШШГЕГ-ын дарга асан, генерал Ц.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяаг Цагдан хорих төвд бусдыг дарамталсан, заналхийлсэн гэх үндэслэлээр түр саатуулсан юм. Тэгвэл түүнийг өнөөдөр суллах юм байна. Эл эмэгтэй нь УИХ-ын Тамгын газарт олон жил ажилласан бөгөөд нөхрийг нь албан тушаалаас нь чөлөөлж, хүүг нь цагдаагаас халсанд гоморхож Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд сүрдүүлэг бүхий захидлыг илгээснээ мөрдөн байцаалтын явцад хүлээжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ