“Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн”-д оролцогчдод автобусаар үйлчилнэ

img

Шинэ жилийн баярын өдрүүд буюу энэ сарын 29,30, 31 болон 2013 оны нэгдүгээр сарын нэгний өдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, өглөөний 08.00 цагаас оройны 22.30 цагт хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд үйлчлэх юм байна. Энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлд 66, хот орчмын 13 чиглэлд их багтаамжийн 651, туслах 22 чиглэлд баг оврын 200 буюу нийт 851 автобус үйлчилгээнд гарна. Харин энэ оны сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд оролцосон иргэдэд зориулан их багтаамжийн автобусны 20 чиглэлд 35 автобус 23.00, 00.30 цагуудад Сүхбаатарын талбайн урд талын автобусны “А”, “Б” зогсоолоос иргэдэд үйлчлэх юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ