Экс сангийн сайд авлигын хэргээр шоронд оров

img

Аргентины сангийн сайд асан Фелиса Мисели албан тушаалаа хаших хугацаандаа авлига  авч байсан нь тогтоогдож дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Мөн найман жилийн турш шийдвэр гаргах төвшний ажил хийхгүй байх шийтгэл ногдуулсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн Фелиса Миселиг санхүүгийн хууль бус ажиллагаа явуулж, шударга явдлыг боон хяхаж өөрийн эрх ашгийн төлөө улсын санхүүг буруу аргаар ажиллуулж байсныг тогтоожээ. Түүнчлэн 2007 оноос хойш байнга авлигын хэрэгт шалгагдаж эхэлсэн бөгөөд улсын санхүүд их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байна. Түүний гэрээс 2007 онд баглаж хураасан, юунд хэрэглэх, ямар эх сурвалжаас орж ирсэн нь тодорхой буй 52 мянган ам.доллар олдож байсныг илрүүлж байсан аж. Шүүгчид түүнийг энэ олон жилийн турш Нестор Кришнерийн далбаан дор энэ өндөр  албан тушаал дээр удаан байж,  өөрийн эрх ашигт нийцүүлэн ажиллаж байсан хэмээн үзэж байна. Мөн энэ хугацаанд түүнийг хуурамч нотолгоо гаргаж, санхүүгийн  аргаар хувьдаа мөнгө завшиж байсныг нь хүлээлгэж чаджээ. Тэрээр Аргентины түүхэнд дэх хамгийн анхны эмэгтэй сайд бөгөөд хамгийн их мөнгөний хэрэгт унаж байгаа аж. Энэ хэргээс гадна Аргентины дээд шүүх өмнөх ерөнхийлөгч асан Фернандо Де Ла Руагийн хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд түүнийг 2001 онд өөрт нь эсэргүүцэл илэрхийлсэн таван хүний амь насанд хүрсэн хэмээн буруутгаж байгаа юм. Энэ хэрэг бараг нотлогдож байгаа бөгөөд хэргийг шалгах явц бараг дуусах шатандаа орж байгаа юм. Фернандо Де Ла Руа 1999 онд улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд улсын эдийн засаг тун муудсан гэж ард иргэд нь үздэг байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АРГЕНТИН УЛС САЙН БАЙНА. ГЭТЭЛ ЭНХБАЯР ШИГ ҮХЭХЭЭРЭЭ АЙЛГААД ЯЛАА ЭДЭЛДЭГГҮЙ БОЛ ЯАДАГ БОЛОО. ЭНХБАЯРЫГ БАС 10 ЖИЛЭЭР ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ХАШИХААС БОЛИУЛААЧЭЭ
2012-12-29
halit uvuu doo gej:
unen, shudraga bolj dee bolooshdee bayartsogtiig gej bodloo
2012-12-28
chamd hamaagui:
Bi Ch gesen bayartsogt gej halit bayarlalaashtee
2012-12-28
ooooooo:
bayartsogtiig l yum bodloo shde
2012-12-28
АРГЕНТИН УЛС САЙН БАЙНА. ГЭТЭЛ ЭНХБАЯР ШИГ ҮХЭХЭЭРЭЭ АЙЛГААД ЯЛАА ЭДЭЛДЭГГҮЙ БОЛ ЯАДАГ БОЛОО. ЭНХБАЯРЫГ БАС 10 ЖИЛЭЭР ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ХАШИХААС БОЛИУЛААЧЭЭ