Хосни Мубаракыг дахин эмнэлэгт “залав”

img

Шоронд ял эдэлж байгаа Египетийн өмнөх удирдагч асан Хосни Мубаракын биеийн  байдал нь муудснаас эмнэлэгт дахин хэвтүүлжээ. Түүний бие тэнхэрч чадахгүй, улам доройтож байгааг эмч нар шүүхэд мэдүүлснээр шүүх бүрэлдэхүүн түүнийг ийнхүү эргэн эмнэлэгт хэвтүүлхийг зөвшөөрчээ. Өдгөө 84 настай Хосни Мубаракийг хорих ангиас өнөөдөр Маади цэргийн эмнэлэгт шилжүүлж байгаа. Прокурорууд үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн хэвлэл мэдээллийнхэнд хэлжээ. Египетийн ард түмэн түүний харгис дарангуйллыг түлхэн унагаж чөлөөт ардчилсан нийгэм цогцлоох алхмаа амжилттай хийснээр өнгөрсөн зургадугаар сард шинэ ерөнхийлөгчөө сонгоцгоосон билээ. 30 жилийн турш дэглэмээ тогтоосон Мубарак 2011 онд түүнийг эсэргүүцсэн жагсаал хийгчдийг олноор нь хоморголон устгаж цэргийн гэмт хэрэг үйлсэн хэмээн яллуулсан юм. Түүний дэглэмийг унагахад Египетийн ард түмэн 18 хоногийн турш бослого гаргаж байсан. Тэрээр өнгөрсөн зургадугаар сард эмнэлэгт хүргэгдэн нэг сарын турш эмчилгээ хийлгэсэн бөгөөд хэсэг хугацаанд комд орж буюу ямар ч ухаангүй байсан. Түүнээс хойш Мубаракын биеийн байдал хэвийн байсан ч өнгөрсөн долоо хоногт хорих ангийн угаалгын өрөөнд ухаан алдаж унан эмнэлэгт хүргэгдсэн юм.   Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hh:
Иргэдээ бөөнөөр нь хомроголон устгасан Хосни Мубаракийн дэргэд Энхбаярын хэрэг.. юу болхуу
2012-12-28