
Монголчууд сүүлийн хорь гаруй жил хошин урлагаар амьсгалж ирэв. Тэр ч бүү хэл, өдөр алгасалгүй энд тэнд болж буй хошин урлагийн тоглолтуудын тасалбар олдохгүй байгаа нь монголчуудын сэтгэлгээ ямар түвшинд байгааг тодхон харуулж байна. Саяхан л хоёр зээрдээрээ явж байсан хошин урлагийн нэг нөхөр төдөлгүй дөрвөн дугуйт хөлөглөж, “Зайсан стайл” дүүрэгт нэг бус гэрийн үйлчлэгчтэй, хоёр давхар хаусанд тарвалзан амьдарч байна. Сонгодог урлагаас илүү хошин урлаг хөгжсөн явдал манайхны өнчин тархины хөгжил ямар шатандаа байгааг шуудхан хэлээд өгөх биз ээ.
Нэгэн банкны сурталчилгаанд тоглосон жүжигчин “Банш” Батаа “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх нэвтрүүлгийн оролцогчийн дүрд хувилж, хэнгэнэтэл уйлж буй сурталчилгааг эрхэм та цэнхэр дэлгэцээрээ харсан байх. Тэгвэл саяхны нэгэн үдэш “Женко” Х.Баттулга, Ёкозүна Д.Дагвадорж нар хоорондоо жиргэжээ. Энэхүү жиргээний гол санаа нь юу байсан бэ гэвэл “Женко” Х.Баттулга Ёкозүнад хандан уг сурталчилгаан дээр “Чамайг л дүрсэлсэн байна” гэхэд хариуд нь Ёкозүна мөчөөгөө өгөлгүй “Үгүй ээ, таныг дүрсэлсэн байна билээ” гэжээ.
Учир нь, эдгээр хоёр жиргээчин маань АУЗ Б.Лхагвасүрэн, тураах төвийн багш П.Анужин нарын хөтөлдөг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт хоёул оролцсон бөгөөд хэн хэн нь л энэ үеэр енгэнэтэл уйлж байсныг үзэгчид мартаагүй байгаа. Юутай ч “Банш” Батааг хэнийг нь дүрсэлж ийнхүү элэглэснийг гагцхүү тэрбээр өөрөө л мэдэх байх. Харин нэгэн жиргээчин залуу Ёкозүна Д.Дагвадоржид тэрхүү сурталчилгааны линкийг илгээснээр их аварга маань тэндээс өөрийгөө олж харжээ. Урьд өмнө их сүмод хүч үзэж байхдаа “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзааныг нэгэн бааранд ухаан алдтал нь алгадаж байсан тэрбээр дээрх бичлэгийг үзсэний дараа “Женко” Х.Баттулгад хандан “Мангар пацааныг цүппаридна” гэж жиргэжээ. Тиймээс “Банш” Батаа энд тэндхийн хүлээн авалт, тоглолт хэсэхдээ эхлээд тэнд Ёкозүна байгаа эсэхийг лавлаж байж орсон нь аминд нь өлзийтэй болов уу.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ