
Мөрдөн байцаах хороо хуучин батлан хамгаалахын сайдад зарлан дуудах бичиг гардуулжээ
“Оборонсервис” компанийн хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайд асан Анатолий Сердюковыг байцаалт өгөхөөр ирэхийг үүрэг болголоо гэж Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин хэлэв.
Түрүүнд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, минийүйлчлүүлэгч гадаадад яваагүй, “энэ нь олон нийтэд түүний тухай сөрөг санаа бодол төрүүлэх зорилго бүхий хорон санаатай худал үг яриа юм” гэж Сердюкоюын өмгөөлөгч Генрих Падва мэдэгджээ. “Тэр Москвад байгаа, надтай, мөрдөн байцаагчтай уулзаж байгаа” гэж Падва хэлээд, хуучин сайд шинэ оныг нийслэлд угтах бодолтой байгаа гэж дурдсан байна.
Сердюков “Оборонсервис” компанийн хэрэгт холбогдолтой байж болох юм гэж таамаглаж байгаагаа ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны онцгой хэргийн мөрдөн байцаагч Петрос Гарибян түрүүнд нь илэрхийлсэн юм. Энэ нь Гарибяны өөрийнх нь хувийн санаа бодол бөгөөд тэр энэ хэргийн мөрдөн байцаагч биш гэж Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Маркин тэр даруй мэдэгджээ.
Нийтдээ барагцаалвал 5 тэрбум рублийн хийдэгдэл илэрсэн “Оборонсервис” компанийн дуулиант хэрэгтэй холбогдон Анатолий Сердюковыг арваннэгдүгээр сарын 6-нд огцруулсан билээ. Батлан хамгаалах Яамны систем дэх авлигын хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Тодруулвал, “Славянка” пүүстэй техникийн үйлчилгээ болон цэргийн хотхонуудын хуарангийн үйлчилгээний тухай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахад томоохон луйвар гаргасныг илрүүлсэн тухай мөрдөн байцаагч нар долоо хоногийн өмнө мэдээлсэн юм.
“Оборонсервес” компанийн хэрэгт Сердюковт ойр дөт байсан батлан хамгаалах яамны хэд хэдэн хуучин дээд тушаалын ажилтан, түүний дотор луйвар гаргасан хэмээн сэжиглэгдэж буй тус яамны эд хөрөнгийн харилцааны газрын тэргүүн асан Евгения Васильева холбогдож байна. Түүний гэрт нэгжлэг хийхдээ олон сая рубль, үнэт эдлэл, эртний эдлэлийг хураажээ. Одоо тэр 13 өрөө байрандаа гэрийн хорионд байгаа юм.
“Сердюковын бас нэг эмэгтэй”, Эрх зүйн дэмжлэг үзүүлэх “Эксперт” төвийн тэргүүн байсан Екатерина Сметанина гэгч эмэгтэй хоригдож байна. Тэр хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгөөд байгаа ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ