Өнөөдөр дэлхийд: Олон улсын киноны өдөр

img

Олон улсын киноны өдрийг жил бүр арванхоёрдугаар сарын 28-нд тэмдэглэдэг.1895 оны энэ өдөр Парис хотын Капучинокийн цэцэрлэгт гудамжин дахь 14 дүгээр байшингийн “Том  кафе”-д ах, дүү Люмьерын бүтээсэн “хөдөлдөг амьд гэрэл зураг”  буюу “синематограф”-ыг  хүмүүст анх удаа үзүүлжээ. Дэлхийн анхны богино хэмжээний “Ла Сьотын буудалд галт тэрэг ирлээ” гэдэг киног үзэгчдэд үзүүлсэн байна. Энэ нь киноны урлагийн түүхэнд олонд мөнгөөр үзүүлсэн анхны кино байжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ