2013 оны намар гэхэд “хатуу боорцог” болсон байна.

img

2012 оны улс төрд гарсан онцлох үйл явдал юу байж болох вэ?

-Монголын парламентад З-дахь хүчний хангалттай төлөөлөл гарч ирсэн явдлыг хэлнэ. Бид 23 жилийн турш ардчилсан, хөгжиж байгаа, ардчилал хөгжлийнхөө үр шимийг жирийн монгол иргэн нь хүртдэг нийгэм бүтээхээр зорьж байгаа боловч чухамдаа сүүлийн жилүүдэд  ядуурал гуйланчлал улам бүр газар авч эрх мэдэл мөнгөтэй хүмүүст хууль алаг үйлчилдэг болж нийгэмд шудрага ёс алдагдаж буй талаар олон нийт байнга шүүмжлэлтэй хандах болсон шүү дээ. Мөн монгол хүний амьдрах орчинг хүндрүүлсэн  маш олон нийгмийн асуудлууд шийдлээ хүлээн хуримтлагдсаар байх болсон. Энэ байдлаас үүдэн манай сонгогчид хөгжлийн шинэ гарц зааж чадах 3 дахь хүчний эрэлд аль хэдийн гарсан байсан гэж хэлж болох байх.

Гурав дахь хүчний орон зайд гарч ирсэн танай бүлэг олон нийтийн энэ хүлээлтийг хангаж ажиллаж чадаж байгаа юу? Яг үнэндээ бусдыг өөд нь татах биш өөрсдөө бүтэн үлдэж ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй харагдсан өдрүүдээр л шинэ оноо угтаж байх шиг харагдах юм? Хэтэрхий шулуун асуусанд уучлаарай.

Би түрүүн улс төрийн зах зээл дээр гуравдахь хүчин эрэлттэй болж байгаа гэдэг үүднээс асуудлыг хөндөж ярьсан юм. Бид бүтэн үлдэж ажиллах тухай бол үнэндээ амаргүй зөрчил дунд бүлгийн улс төрийн амьдрал өрнөж байна. Гэхдээ салах бутрахдаа тулсан зүйл одоогоор харагдахгүй байна..

Бүлэг удирдаж буй таны тухайд зөрчил зохицуулах амаргүй ажил нугалдаг бололтой. Их хэцүү ажил уу?

Хоёр өөр намаас бүрдсэн, сонгуулийн дөнгөж өмнө эвсэл эцэслэн байгуулагдаж, нэр дэвшүүлэх үед л зарим гишүүд маань бие биенийг бага зэрэг гадарлах болсон, за тэгээд сонирхол, туршлага, соёлын болон асуудалд хандах өнцгийн зөрүү бусад зарим нөхцөл байдлын нөлөөлөл гэх мэт бодитой байгаа хүчин зүйлсийн дунд л бүлэг ажиллаж байгаа. Энэ үүднээсээ бидэнд нэг цул хүчин болж төлөвших хугацаа хэрэгтэй байх л даа. Бүлэг удирдах тухайд бол заримдаа надад амсар дүүрэн аягатай сүү хоёр гардан  бариад цалгиулж асгачихгүй шиг мэрийн явж байгаа юм шиг л сэтгэгдэл төрдөг. Бид төлөвших хугацаагаа эрсдэлгүй шиг давж чадах юм бол харин нийгэмд бол дээр хэлснээр үнэхээр гуравдахь хүчнийг хүсэмжлэх байдал бодитойгоор байгаа юм.

Аягатай сүүгий тань асгуулчих гээд байгаа ямар хүчин зүйл? Хэн? Аль намынхан байгаа юм бэ? Бараг дотроосоо өөрсдөө нураачих гээд байгаа юм биш үү?

Хүн ер нь олон зүйл дээр эцсийн эцэст өөрөө өөрийнхөө л дайсан байдаг шүү дээ. Их хурлын гишүүн гэдэг шийдвэр гаргах эрхийн мандаттай хариуцлага хүлээх үүргийн мандаттай байдаг. Үүргийн мандат гэдэг юуны өмнө сонгогч иргэдийнхээ өмнө хүлээж байгаа хариуцлага юм. Мажоритар тойрогт нэр дэвшиж олон түмний амьдралын дунд явж тэдний хүсэл зоригоос үүдэлтэй хөгжлийн итгэл үнэмшилийг өөртөө бий болгосон, улс төрд өөрийгөө олон жил зориулсан тийм улс төрчид бол үүргийн мандатийнхаа хариуцлагыг илүү ухамсарладаг байх. Улс төрийн амьдралын туршлагагүй, нэрсийн жагсаалтаар анх удаа гишүүн болсон хүмүүст олон түмний өмнө хүлээх үүргийн мандатын ухамсар арай хожим суудаг байж магадгүй.

Тийм улс төрчид үүргийн мандатын хариуцлагаа хэний өмнө хүлээх вэ?

Өөрийг нь жагсаалтанд дээгүүр оруулсан намын удирдлага юм уу  тэр хэсгийнхээ өмнө л үүрэгтэй гэж ойлгоно шүү дээ. Энэ нь ч бас тийм буруу зүйл биш. Харин улс төрийн нам нь институцийнхаа хувьд өөрөө олон түмний өмнө хариуцлага хүлээх бүрэн чадвартай байх ёстой.

Танай МҮАН-д тийм хариуцлага хүлээх чадвар бий юу?

МҮАН хөрөнгө санхүү, гишүүдийн тоо, намын байр барилга гэх мэт харагдах орчны үзүүлэлтээрээ бага оврын нам гэдэг нь үнэн. Гэхдээ бид маш тодорхой үзэл баримтлал, үнэт үйлстэй, түүнийгээ Монгол төрийн бодлого болгох зарчим дээр суурилсан туршлагатай улс төрчидийн нэгдэл болсон ийм нам.

Гурав дахь хүчний орон зайгаа бүрэн төлөөлөх хэмжээнд хүртэл танай бүлгийн улс төрийн төлөвшил хэдий хугацаанд явагдах бол?

Зад үсрэхээр үйлчлэлтэй том донсолгоо болдгүй л юм бол 2013 оны намрын чуулган эхлэх үед  бол бүлэг үнэхээр “хатуу боорцог” болсон байна гэж би хувьдаа харж байна.  Ер нь монголын улс төрийн амьдралыг их өргөн хүрээтэй харж шинжих юм бол засах, тохируулах зүйл мөн их байна аа. Би удаа дараа хэлж байгаа, нам гэдэг энэ институцын ажиллах эрх зүйн орчинд эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Намын жирийн гишүүн гэдэг хавтгайрсан улс төржилтийг болъё,  гишүүд нэрэн дор жирийн хүмүүсийг улс төрд хутгаж халуун хар цай, бууз хуушуур төдийхнөөр тал засан буруу зүйлд турхирдаг энэ бүдүүлэг соёлыг халъя. Бас нэг санаа зовоож буй зүйл нь, Өнөөдөр монголын улс төрчид дотоодын зөрчил, тэмцэлд хамаг байдгаа дуусгаж байна. Цаг зав, нерв, хөрөнгө мөнгө, нэр төр бүх юмаа үрж байна шүү дээ. Үүнийгээ улс төр ийм байдаг, өрсөлдөөн ийм байдаг гэж маш буруу ойлгож хамгийн хортой нь олон нийтэд буруу ойлгуулж байгаа. Бидэнд өрсөлдөх тэмцэлдэх өөр талбар зөндөө байна. Тэрсэлдэн, зөрчилдөн улам бүр  даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд Монгол үндэстэн өөрийгөө авч гарах том сорилтын өмнө байгаа шүү дээ.

Тийм байх шүү, тэгээд энэ байдлаа засах намууд болон улс төрийн хүрээний хууль эрх зүйн орчноо яаралтай өөрчилж чадах уу?

Хамгийн тулгамдсан асуудал нь улс төрөө цэгцэлж авах байгаа, манай улс төр энэ чигээрээ байвал эдийн засаг нийгмийн хөгжлөө боомилоод урагш ахиулахгүй шүү. Парламентад гэхэд хууль, бодлогын асуудал дээр суух зав олгохгүй болтол заримдаа ямар ч хэрэггүй  юмаар улс төржиж байна шүү дээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж улс төрийн тогтолцоондоо шинэчлэл хийх чиглэл рүү он гараад намуудын удирдлагууд ярилцаж, зөвшилцөл хийгээсэй гэж хүсч байна.

Танд шинэ жилийн мэнд хүргэж, ажлын амжилт хүсье ээ.

Баярлалаа, Нийт монголчууддаа шинэ жилийн мэнд хүргэе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЯГ ҮНЭН. МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД БОЛ ЭНХБАЯРЫН ӨРӨӨСӨН ДУГУЙ. УЛААНБААТАРЫГ УТААНБААТАР БОЛГОСОН
2012-12-28
Зочин:
Ямар намын тухай ярьчихваа? МУУНам гэж Н. Энхбаярын бор оймсны хучээр хэдэн гишуунтэй болсон дараан Энхбаярынхаа нуруу руу хутга зоочихоод явсан цоовор чоно Энхсайханы дагуул Батцэрэг дэмий юм чалчих юм даа.2016 онд АН- даа дагаар орж ганц суудал авахаа боддоо. Тэрнээс дахиж танай нам нэг ч суудал авахгуй ээ. Хэн ч та нар шиг албан тушаалын толоо нохдоо худалддаг новшнуудтай эвсэхгуй шуу дээ.
2012-12-28
amjilt husey
2012-12-28
ss:
zuv shuu iim uzel bodoltoi ulsturchid l MGL d heregtei
2012-12-28
Battseregee TUV aimagt AN-s ner debshij baisan ueee sanaarai da aimgiin ard tumen martaagui shu. Do.Ganbold ta 2-g jignej uzsen uu. Urbaj hezeech bolohgui oilgoj baigaa biz. Mongol hun 100-s deesh naslah bolmj baga shuu
2012-12-28
ss:
zuv shuu iim uzel bodoltoi ulsturchid l MGL d heregtei
Зочин:
МАН М.Энхболдыг дарга болгосноор гишүүдийн хөдөлмөрийг дарж байна.Ард олонд нэр хүндгүй хувиа хичээгчийг яагаад өргөмжлөөд байна. МАН ялзарч хуучинсаг гэдгээ харууллаа. Хүмүүс гарч зугатахаас яахав.
2012-12-28
ЯГ ҮНЭН. МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД БОЛ ЭНХБАЯРЫН ӨРӨӨСӨН ДУГУЙ. УЛААНБААТАРЫГ УТААНБААТАР БОЛГОСОН