Лондонд Вестминстерийн сүмийг барьжээ

img

Вестминстерийн сүмийн үндэс болсон Гэгээн Петрийн сүмийг 1065 оны арванхоёрдугаар сарын 28-нд барьж дуусчээ. Мөн энэ өдөр сүмийг аравнайлсан байна.  Сүм бараг нэг жилийн дараа 1066 оны хоёрдугаар сард нээгджээ. Сүүлд нь Вестминстерийн сүм британийн бүх хааныг хаан ширээнд залдаг газар болсон байна. 1066 онд Байлдан дагуулагч Вильгельмийг анх удаа залжээ.  Хатан хаан нэгдүгээр Елизавета , Георг-Фридрих Гендель, Исаак Ньютон, Чарльз Дарвин зэрэг олон гарамгай хүнийг энд бас оршуулсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ