
Сергей Александрович Есенин 1895 оны аравдугаар сарын 3-нд Рязань губернийн Константинов тосгонд тариачны гэр бүлд төржээ. Бүр 9 настайдаа шүлэг бичиж эхлэсэн байна.
Есенин нэг ангитай ардын сургуульд, дараа нь хөдөөгийн сүмийн сургуульд сурч байжээ. 17 настайдаа Москвад ирж, эхлээд нэг худалдаачны конторт, дараа нь хэвлэх үйлдвэрт ажилласан байна. Энэ завсар Есенин шүлэг бичиж байв. Түүний яруу найргийн ертөнц улам ээдрээтэй болжээ. Залуу найрагч Суриковын утгазохиол-хөгжмийн дугуйлангийн үйл ажиллагаанд бас оролцож байв.
Түүний шүлгүүд 1914 онд Москвагийн сэтгүүлүүдэд хэвлэгдэж эхэлсэн байна. Нэг жилийн дараа Есенин Петроградад очжээ.Тэнд нийслэлийн олон яруу найрагчтай танилцаж, тэдэнд өөрийн шүлгүүдийг уншиж, өндөр үнэлэлт авч байсан байна. Тэр аажимаар амжилт олж байлаа.
1916 оны Есенин “Радуница” гэдэг эхний эмхэтгэлээ хэвлүүлжээ. Октябрийн хувьсгалын үед яруу найрагч найраглалын цуврал гаргаж, шүлгийн хэд хэдэн эмхэтгэл хэвлүүлсэн байна.
Есениний философийн сэдэвтэй хамгийн чухал бүтээлүүдийг 1920-иод онд бичжээ.
Сергей Есенин 1925 оны арванхоёрдугаар сарын 28-нд нас барсан юм. Хамгийн үнэнд ойрхон хувилбараас үзвэл, яруу найрагч сэтгэл санааны гутралд орж, амиа хорложээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ