
Украины ДХЯ-ны генерал Алексей Пукачид бүх насаар нь хорих ял оноохыг Украины ерөнхий прокурорын газар шаардаж байна. Пукач украины сэтгүүлч Георгий Гонгазегийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдсон юм. Одоо түүний хэргийг Киев хотын Печорскийн дүүргийн шүүхэд хэлэлцэж байгаа ажээ.
Украины прокурор Алексей Пукачийн генерал цолыг хураахыг бас санал болгосон байна. “Чухамхүү ийм ял оноохыг олон нийт хүлээж авна” гэж энэ хэргийн прокурор Владимир Шилов онцлон тэмдэглэжээ.
Сэтгүүлч Георгий Гонгазегийн амь насыг бүрэлгэсэн хэргийг 2011 оны дөрөвдүгээр сараас хаалттай хэлэлцэж байгаа юм. Мөрдөн байцаах албаны үзэж байгаагаар, 2000 оны есдүгээр сард Пукач болон түүний доод тушаалын хэд хэдэн хүн сэтгүүлчийг Киев дэх гэрээс нь холгүйгазраас хулгайлжээ. Тэд сэтгүүлчийг ойд аваачаад, амь насыг бүрэлгэн, толгойгий нь тастсан байна. Георгий Гонгазег алга болсноос хойш хоёр сарын дараа түүний цогцосыг олжээ.
Цагдаагийн генерал Пукач сэтгүүлчийг өөрийн гараар алсанаа хүлээсэн байна. Сэтгүүлчийн алга болсонд Украины хуучин ерөнхийлөгч Леонид Кучма холбогдолтойг гэрчилсэн дуу бичлэгийг 2000 оны арваннэгдүгээр сарын 28-нд Украины Дээд Радад сонсгосон юм. Леонид Кучма сэтгүүлчийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдолтой гэдгээ эрс няцааж байгаа ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ