Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Г.Баярсайхан танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул УИХ-ын дарга байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүд бүгдийг нь дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Эдийн засгийн байнгын хороод хуралдаж засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх болсон тул чуулганы хуралдаан түр завсарлаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tulga:
Ine huul 20 jiliin omno garah jostoi baisan jumaa. Jagaad ingej hojuu garwaa. Odoo l ashgui hunii erhiig hamgaalah ajild tulhuu boloh baihaa. Uul ni buren eheer ni hewluulbel zow baihaa. Ene hugacaand olon hun galzuu nereer helmegdsen baihaa.
2012-12-30
zubt:
uursudduu anhaar jalchaa nr
2012-12-28