Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

img

2012 оны 12 дугаар сарын 29-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Говийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Хараа, Ерөө голын саваар 21-26 градус, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 18-23 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11  метр. 18-20 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ