Туурга тусгаарласан ойг угтаж, 2000 хүүхэд баярлуулжээ

img

Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан түүхэн өдөр өнөөдөр тохиож буй. Тэртээ 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд өвөг дээдэс маань эх нутгаасаа Манж хятадын түшмэл, сайд нарыг хөөн гаргаж, VIII Богд Жавзандамба хутагтыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөн, төрийн тамгаа өгсөн түүхтэй. Эхэс дээдсийн энэхүү түүхэн гавъяаг хойчийн бид ямагт санан дурсах учиртай. Тиймээс эл түүхэн өдрийг хүүхэд багачууддаа сануулах үүднээс Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд, "Жавзандамба хутагт" төв, үндэсний үйлдвэрлэгч "ЖЕМ Интернэшнл" компани хамтран 1000 хүүхэд баярлуулах арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Арга хэмжээг өнөөдөр ч гэсэн үргэлжлүүлж, дахин 1000 хүүхдэд гарын бэлэг өгөх юм. Бурханы олон шавь нарыг баярлуулав 2000 хүүхдэд гарын бэлэг өгөх буянтай ажлыг "Жавзандамба хутагт" төвийн Гүйцэтгэх захирал Б.Амаржаргал, "ЖЕМ Интернэшнл" компанийн марктенгийн албаны дарга Н.Энхманлай, олон нийттэй харилцах менежер Б.Энхмөнх, Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн олон нийттэй харилцах албаны дарга С.Даваапүрэв нар өөр өөрсдийн байгууллагыг төлөөлөн гүйцэтгэсэн юм. Бидний хамгийн түрүүнд баярлуулсан хүүхдүүд Гандантэгчилэн хийдэд сууж, бурханы номд шамдан суралцагч 150 орчим хүүхэд, залуус байсан. Бэлэг өгөх арга хэмжээний үеэр "ЖЕМ Интернэшнл" компанийн марктенгийн албаны дарга Н.Энхманлайн сэтгэгдэлийг сонслоо. -Манай компани нийгмийн хариуцлагийнхаа хүрээнд "Жавзандамба хутагт" төв, Гандантэгчилэн хийдтэй хамтран бэлэг тараах үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд өвчин зовлонтой болоод лам хүүхдүүдийг уг үйл ажиллагаандаа хамруулж байгаа. Түүнчлэн энэхүү үйл ажиллагаагаараа эдгээр хүүхдүүдийг харж хандах бизнесийн байгууллага байгаа юм шүү гэдгийг харуулахыг зорьсон юм гэлээ. Ингээд төв гандангаас Эх нялхасын эрдэм шинжилгээний үндэсний төв буюу Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийг зорьсон юм. Өвдөж зовиносон үрсдээ инээмэглэл бэлэглэлээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгт өчигдрийн байдлаар 0-18 насны 400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байлаа. Бэлэг тараах багийнхан маань хамгийн түрүүнд Амьсгал эрхтэний эмгэг судлалын тасагт зочилсон бөгөөд энд 35 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Ойрын өдрүүдэд хэт хүйтэрч байгаагаас бага насны хүүхдүүд ханиад хүрч, улмаар хатгаа тусаж байгаа нь энэ тасгийн өвчтөнүүдийн тоог өдрөөс өдөрт нэмэх болжээ. Хорвоод төрөөд хэдхэн сар болж байгаа бяцхан үрс маань өвдөж, эм тариа хийлгэн уйлах нь үнэхээр өрөвдмөөр. Тэдний бэлэгийг ээжүүдэд нь өгсөн юм. Харин зарим нэг хүүхдүүд маань эмчилгээгээ хийлгэж сайжраад тун догь болсон байна лээ. Гарын бэлэгээ аваад ихэд баярлаж, нүүрэндээ инээмсэглэл тодруулан Гандантэгчилэн хийд, "Жавзандамба хутагт" төв, "ЖЕМ Интернэшнл" компанийн ах нартаа баярласан сэтгэлээ дайсныг нь уламжилахад таатай байна. Харин дараагийн тасаг бол Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасаг байв. Энэхүү тасаг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ууган тасгуудын нэг бөгөөд нийтдээ 12 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Энэ мэтчилэн тус төвийн Хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж буй 400 орчим үрсэд бүгдэд нь гарын бэлэг өгсөн юм. Тэндээсээ гараад Хавдар судлалын үндэсний төвийн Химийн эмчилгээний тасгийг зорьсон. Тус тасагт 10 гаруй хүүхэд эмчлүүлж байгаа гэнэ. Тасгийн их эмч Замбалгаравын хэлж буйгаар хавдартай хүүхдүүдийг мэс засал, химийн эмчилгээ, туяа эмчилгээгээр эмчилж буй аж. Харамсалтай нь өвчтөнүүд жилээс жилд залуужиж, тоо нь тогтмол өсөж байгаа нь сэтгэлийг нь зовоох болжээ. Зохион байгуулагчид маань химийн эмчилгээний тасгийн хүүхдүүдэд бэлэгээ өгч, хурдан эдгэж, эрүүл саруул болохыг хүслээ. Ингээд ЖЕМ Интернэшнл компанийн олон нийттэй харилцах хэлтэсийн менежер Б.Энхмөнхийн яриаг хүргэе. -Үндэсний тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулаад "ЖЕМ Интернэшнл" компани Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд, "Жавзандамба хутагт" төвтэй хамтраад ЭХЭМҮТ-д хэвтэж байгаа 400 гаруй хүүхдэд бэлэг тарааж байна. Хамгийн гол нь өвчтэй, зовлонтой ядарч яваа айлуудад, хүүхдүүдэд хүрч ажиллахсан гэж манай компани зорьдог. Ер нь бол нийгэм рүүгээ хандсан маш олон ажлыг манай компани гардан зохион байгуулж ажилладаг, цаашид ч олон ажлыг төлөвлөж байна гэв. Адтай, авъяастай хүүхдүүдтэй тусгай төвийнхөн Бэлэг түгээгч багийнханы дараагийн "өртөө" НЗД-ын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв байлаа. Биднийг очих үед тус төвийнхөн шинэ жилээ тэмдэглэх гээд спорт заалаа чимж, дор бүрнээ гоёсон байв. Гэсэн ч хүмүүний хорвоод аз жаргалыг мэдрэх гэж ирээд элэг бүтэн амьдралыг үзээгүй тэдний нүдэнд далд гуниг нуугдана. Энэ төвд 5-18 насны 120 гаруй хүүхэд хүмүүждэг бөгөөд бүгд ЕБС-д хамрагдсан төдийгөө 16 хүүхэд нь гадаадын их, дээд сургууль, коллежид амжилттай суралцдаг байна. Гандантэгчэнлин хийд, "Жавзандамба хутагт" төв, "ЖЕМ Интернэшнл" компанийнхан маань шинэ жилийн арга хэмжээнийх нь дундуур хүүхдүүддээ гарынхаа бэлэгийг өгсөн. 8 настай Алтанбаганын хэлснээр ууттай бэлгэнд нь хамгийн дуртай иштэй чихэр байна гээд л ихэд тааламжтайгаар инээмсэглэж байсан шүү. Харин 11 настай Б.Батманлай ууттай бэлэгнээсээ хамгийн түрүүнд чипсийг нь иднэ гэж байсан. Тэрбээр чипсэнд нугасгүй нэгэн гэнэ. Тиймээс дуртай амттанг нь бэлэглэсэн "ЖЕМ Интернэшнл" компанийн хамт олонд, Гандантэгчилэн хийд, "Жавзандамба хутагт" төвийнхөнд "Баярлалаа" гэж хэлсэн шүү.  Мөн НЗД-ын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн багш ажилтанууд хүүхдүүдэд нь сэтгэлийн дэм, урам өгч эргэж ирсэн дээрх байгууллагуудын хамт олонд ажлын их амжилт хүсэж, аж жаргал ерөөснийг уламжилан дамжуулж байна. "Хэдийгээр Гандантэгчэнлин хийд, "Жавзандамба" хутагт төв, "ЖЕМ Интернэшнл" компанийнхан эдгээр хүүхдүүдэд бэлэг тараагаад өнгөрч байгаа мэт харагдах боловч нийгмийн хариуцлагаа ухамсарлан, аав, ээжээсээ өнчирч хоцорсон хүүхдүүдэд тусламж, дэмжлэг үзүүлдэг бизнесийн байгууллага байдаг юм шүү гэдгийг мэдүүлэх зорилготой юм" хэмээн "ЖЕМ Интернэшнл" компанийн Марктенгийн албаны дарга Н.Энхманлай хэлж байлаа. Шинэ жилийн мэнд хүргэе Сүлд модныхоо урд бөөнөөрөө зогсоод "Шинэ жилийн мэнд хүргэе" хэмээн мэндчилсэн хүүхдүүд бол "Манай гэр" асрамжийн төвийнхөн. 11 дүгээр хорооллын VI байрны 169 тоотод байрладаг энэхүү төвийг 2003 онд Япон улсын иргэн, Токиогийн их сургуулийн багш Аратэма Кэн нээжээ. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн шалтгааны улмаас арга буюу 2008 онд нутаг буцаж, асрамжийн төвөө Н.Гаамаа гуайд хариуцуулж өгсөн байна. Энэ асрамжийн төвд 3-16 насны 26 хүүхэд байдаг юм билээ. Хүүхдүүдийн дийлэнх нь бүтэн өнчин төдийгүй түнхний мултралтай, тулгуур эрхтэний саажилттай хүүхэд ч цөөнгүй. "Манай гэр"-ийн хүүхдүүдэд гарын бэлэгээ өгсөн Гандантэгчилэн хийд, "Жавзандамба хутагт" төв, ЖЕМ Интернэшнл компанийнхан маань тус асрамжийн төвийн үйл ажиллагаатай нэлээд сайн танилцаж, хүүхдүүдтэй дотно яриа өрнүүлсэн юм. Ам уралдан нэр, насаа хэлэх тэдгээр бяцхан үрсэд цаашид туслаж дэмжих ямар боломж бололцоо байгааг "Жавзандамба хутагт" төвийн захирал Б.Амаржаргал асрах төвийн дарга Н.Гаамаа гуайд дуулгаж байсан. Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан 2000 хүүхэд баярлуулах үйл ажиллагааг зохион байгуулсан "Жавзандамба хутагт" төв уламжлалт шашин соёлыг сэргээх зорилгоор 2004 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол соёл:
GAIHALTAI гэсэн христийн баагий чамд өчүүхэн ч соёл, ёс суртахуун алга. Чи бол бүдүүлгийн туйл байна. Христүүд бүгдээрээ нэг иймэрхүү л дээ. Буддын шашин Монголын хөгжлийг ухраасан гэх баримт ямар номонд байна? Чи ямар ч тийм ном нэрлэж чадахгүй. Яагаад гэвэл чи ямар ч ном уншаагүй. Манжийн явуулгаар Буддын шашин Монголд орж ирсэн гэж ямар номонд байна? Чи ямар ч тийм ном нэрлэж чадахгүй. Яагаад гэвэл чи ямар ч ном уншаагүй. Монголчууд 1911 онд Шарын шашныхаа далбаан дор үндэсний эрх чөлөөгөө байлдан олж авсан. Чам шиг амьтан үүнийг ойлгохгүй л дээ. Библидээ ч салхи оруулдаггүй л баагий байгаа даа чи.
2012-12-30
hkngk:
soliotoi muu matar
2012-12-29
Болороо:
Сайхан ажил зохион байгуулсан хүмүүст нь талархлаа
2012-12-29
GAIHALTAI:
LAMBUGAI HUNII GAR TENIILGEDGIIG ANH UDAA HARLAA... OORCHLOGDOJ BAIGAA YUM BAINA L DAA. OLON ZUUN JIL MONGOL ULSWN HOGJLIIG UHRAAJ BAIGAA MANJIIN YAVUULGAAR TOVDOOS ORJ IRSEN ENERENGUI NERTEI HAMGIIN HARGIS SHASHIN DAA...
2012-12-29
Монгол соёл:
GAIHALTAI гэсэн христийн баагий чамд өчүүхэн ч соёл, ёс суртахуун алга. Чи бол бүдүүлгийн туйл байна. Христүүд бүгдээрээ нэг иймэрхүү л дээ. Буддын шашин Монголын хөгжлийг ухраасан гэх баримт ямар номонд байна? Чи ямар ч тийм ном нэрлэж чадахгүй. Яагаад гэвэл чи ямар ч ном уншаагүй. Манжийн явуулгаар Буддын шашин Монголд орж ирсэн гэж ямар номонд байна? Чи ямар ч тийм ном нэрлэж чадахгүй. Яагаад гэвэл чи ямар ч ном уншаагүй. Монголчууд 1911 онд Шарын шашныхаа далбаан дор үндэсний эрх чөлөөгөө байлдан олж авсан. Чам шиг амьтан үүнийг ойлгохгүй л дээ. Библидээ ч салхи оруулдаггүй л баагий байгаа даа чи.
hkngk:
soliotoi muu matar
Dd P
2012-12-29