Найман настай хүү тарвагатай харилцдаг болжээ
Найман настай Маттео Вальч хүү дөрвөн жилийн өмнө Альпийн нуруунд хэдэн тарвагатай тааралдаж, улмаар тэднийг ажиглах болжээ. Одоо тэр эдгээр тарваганы найз нь шахуу болж, тарваганууд ч түүнээс эс айж, ойртож ирдэг болсон байна. - Тэр тарваганд үнэхээр сайн. Тэд үерхэх болсоор дөрвөн жил гаруй болж байгаа. Түүнийг өөрсдөд нь сайн ханддаг, муу юм хийхгүй гэдгийг тарваганууд ойлгосон юм шиг байгаа юм. Амьтан, хүн хоёрын энэ харилцааг харж байхад үнэхээрийн сонин гэж жаал хүүгийн аав хэвлэлийнхэнд хэлсэн байна. Жил бүр Маттео болон түүний эцэг, эх тарвагануудыг харахаар Австрийн Альпийн нуруунд хоёр долоо хоногоор ирдэг байна. Маттеог ирэхэд тарваганууд түүнийг тойрон бүчиж, илүүлж, түүний гараас юм иддэг бөгөөд тэр ч байтугай түүнтэй тоглох гэдэг байна. Харин бусад хүнийг харвал, тэр даруй зугатдаг аж. Инсбрук хотын Маттеогийн сургуулийн багш эмэгтэй 46 настай Михаэла эдгээр зургийг авч чадсан байна. Байгальд хүн, амьтан хоёрын харьцаж байгаа хосгүй агшны зургийг авсан чадсандаа энэ эмэгтэй баяртай байдаг байна. - Хүнээс айдаггүй, өөрөө түүн дээр хүрч ирдэг сониуч амьтны зураг нь зураг авч байх агшинд хүн рүү айдастай нь аргагүй харж, түүнээс нуугдахыг оролодож байдаг амьтны зургаас хавьгүй сонин юм.






СЭТГЭГДЭЛ БИЧИХ