Хүчирхийлэлд өртсөн энэтхэг бүсгүй нас баржээ

img

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн нийслэл Дели хотод гарсан хүчингийн хэргээс болж энэтхэг залуус эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, тэдний эрх зөрчигдөж, амь нас нь үнэгүйдэх болсонд бухимдлаа илэрхийлж жагсаал цуглаан өрнүүлж байгаа. Хохирогч эмэгтэйд яаралтай эрчимт эмчилгээ хийх шаардлагатай хэмээн үзэж Сингапурын эмнэлэгт хүргэн эмчилгээгээ эхлүүлсэн боловч харамсалтай нь өчигдөр орой тэрээр өвчин шаналалаа дийлэлгүй амьсгал хураажээ. Эмч нар хэлэхдээ түүний гэр бүлийнхэн амжиж ирсэн, бид бүхий л шаардлагатай арга хэмжээг авсан боловч биеийн байдал нь  хэтэрхий хүнд байсан, мөн эмэгтэйн бие сулхан байснаас эмчилгээ хурдан нөлөөлж чадаагүй гэсэн байна.Тэрээр зөвхөн хүчиндүүлээд зогсохгүй биедээ, тархиндаа хүнд бэртэл авсан байсныг эмч нар хэлсэн. Эмэгтэй өөрийгөө хамгаалахыг оролдож эсэргүүцэл үзүүлэхдээ зодуулсан тухайгаа хэлж байсан ажээ. Энэ тухай Энэтхэгийн ерөнхий сайд “Үнэхээр харамсалтай байна. Залуу хатагтай ийм эмгэнэлтэйгээр  амиа алдсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн хэлэв. Эмэгтэйг хүчирхийлсэн зургаан залуу баривчлагдсан бөгөөд энэ хэрэгт мөн  хоёр цагдаа сэжиглэгдэн, буруутгагдаж байгаа. Бүсгүйн цогцсыг ойрын хугацаанд Энэтхэгт авчирах юм байна.   Э.Мөнхнасан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aimaar yma
2012-12-30
Tiinshdee man aid ch gesen zunduu gardag gesen baliar youmnuud iig Olon jil uguh heregteishdee hynii erh l gene hohirood bgaagiin dehiig yahuu
2012-12-30
Hmmm:
Chi uuruu bie eeree medersiimuu
2012-12-29
bangalore-oos:
Iimerhuu herguud enethegt barag udur bolgon boldog gehed helsdehgui de.
2012-12-29
Hmmm:
Chi uuruu bie eeree medersiimuu
манайд ийм зүйл болоход нохой үхэж байгаа мэт үзэж хөөрхий эмэгтэйг янхнаар нь дуудаад өнгөрнө дөө
2012-12-29
Hh:
Hoorhii doo haramcaltaigaar amia aldaj...zerlegvvded snyyd tsaaz ogoocoi...ouytan bvsgvi bjee
2012-12-29