Дашинчилэн, Баяннуурынхан түргэн тусламжийн машинтай боллоо

img

Монгол Улсын  Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан  нар энэ сарын 23, 24-ний өдрүүдэд өвөлжилт хүндрээд буй Булган аймгийн таван сум болон Орхон аймагт  ажилласан билээ. Энэ үеэр орон нутгийнхан  Засгийн газарт дуулгах, шийдвэрлүүлэх цөөнгүй асуудлыг тавьсны дотор Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур сумын түргэний машин эвдэрснээр хөдөөгийн малчдад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ бүрмөсөн зогссоныг дуулгаж богино хугацаанд шийдвэрлэж  өгөх хүсэлт гаргасан. Уг нөхцөл байдалтай газар дээр очиж танилцсан Шадар сайд орон нутгийн иргэд, хөдөлмөрчдөд яаралтай  асуудлыгшийдвэрлэж өгөхөөр амласны дагуу өнөөдөр Дашинчилэн, Баяннуур сумынханд  супер УАЗ 469 түргэн тусламжын машины түлхүүрийг  Шадар сайдын Онцгой байдал хариуцсан зөвлөх Б.Анхныбаяр  гардуулан  өглөө. Шинэ оны босгон дээр  түргэн тусламжын машинтай болсон Дашинчилэн  сумын  их эмч Н.Соёлмаахэлэхдээ “Манай хоёр сумын эмнэлгийн машин бүрмөсөн зогсож, хувь хүнээс машин гуйж иргэддээ очиж  үйлчилдэг  байсан хүнд хэцүү үед асуудлыг шуурхай шийдвэрлэж өгсөнд баярлаж  байна. Энэ хоёр машины цаана хоёр сумын мянга  гаруй малчин өрхөд  эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд саадгүй болж цас даваанд боогдсон айлууд болон эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүст хүрэх боломжтой боллоо” гэсэн юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baganuur MANgaruud http://www.youtube.com/watch?v=sugLjZG6GMs
2012-12-29