
Хятад улс интернэт хэрэглэгчдийг нийгмийн сүлжээнд жинхэнэ нэрээрээ бүртгүүлэхийг шаардах болсон тухай Синьхуа агентлаг уламжилж байна.
Хэрэглэгчдийг Засгийн газраас олгосон үнэмлэх дээр бичигдсэн нэрээрээ заасан сүлжээнд бүртгүүлэх хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. "Энэ хуулиар хүмүүсийн эрх ашгийг хамгаална, мөн интернэтээр гарч буй гэмт хэрэгт хязгаарлалт болж чадна" гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн хэрэглэгчид энэ хуулийг хүмүүст нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг ховор олгодог оронд тодорхой нэргүй хэрэглэгчдийн бүдүүлэг санал сэтгэгдлийг дарах зорилготой гэж үзэж байгаа гэнэ.
Энэ жилээс "Вейбо" блогийн хэрэглэгчдэд Засгийн газраас заавал албан ёсны нэрээрээ бүртгүүлэх шаардлага тавьж байгаа билээ. Хятадын интернэт хэрэглэгчид урт хугацааны турш хүний эрх зэрэг улс төрийн эмзэг сэдвийн талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ нарийн шалгууртай тулгардаг. Мөн тус улсад гадаадын нэртэй Facebook, Twitter, YouTube цахим хуудсуудад нэвтрэхийг хориглодог юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ